ТАЙХАР ТАТАЛБАР сургалтын төв нээлтээ хийлээ.
2023-02-09

Архангай аймагт “ТАЙХАР ТАТАЛБАР” үндэсний бичиг, эх хэлний сургалтын төв нээлтээ хийлээ. Сургалтын төвийн нээлтэд МУГБ М. Нацаг-Юм, БШУГ-ын дарга З. Мөнхтогтох, СУГ-ын ЗУХ-н дарга Н. Сэр-Од болон ЕБС-ийн Монгол хэл уран зохиолын багш нар, эх хэл бичиг соёлоо дээдлэн шамдан суралцаж буй сурагчид хүрэлцэн ирлээ. Уг сургалтын төвийг өвлөн уламжлагч Х. Батбаяр лам санаачлан нээж, архангай аймгийн 4 сургуулийн монгол хэл, уран зохиолын багш Б. Цэрэндэжид сургалтын үйл ажиллагааг явуулах бөгөөд Архангай аймагт үүд хаалгаа нээж байгаа анхны эх хэл, үндэсний бичгийн сургалтын төв болж байгаа нь онцлогтой юм.

 

# Сэдвүүд
мэдээ