Архангай аймгийн Засаг даргын санаачилгаар Соёлын салбарын ажилтан албан хаагчид тулгамдаж буй асуудлыг тодорхойлон, салбар хоорондын хамтын ажиллагаа, хөгжлийн гарцыг тодорхойлох зорилгоор “АРХАНГАЙ-100 СОЁЛЫН ХӨГЖИЛ” форумыг амжилттай зохион байгууллаа. Тус форумд УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн Ё. Баатарбилэг, БХ-ын сайд, дэслэгч генерал Г.Сайханбаяр, аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид, Соёлын яамны Соёлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Наранцэцэг, Соёлын бүтээлч үйлдвэрлэл инновацийн хэлтсийн дарга Г. Батхуяг, Монголын Үндэсний номын сангийн Мэдээлэл, Арга зүй, Эрдэм шинжилгээний хэлтсийн дарга Т. Хайдав, Монголын Үндэсний музейн Музей судлалын мэргэжил арга зүйн төвийн дарга Д. Мөнхтогоо, сумдын соёлын төв, аймгийн ХДТ, Музей, Номын сан, гэрэл зурагчдын холбоо, зураач урчуудын холбоо, соёлын бүтээл үйлдвэрлэгч иргэд, утга зохиолын Хан тамир нэгдэл, Оёдолчдын холбооны төлөөл зэрэг 200 гаруй хүн оролцож, соёлын салбарын тулгамдаж буй асуудлаа тодорхойлж шат шатандаа хийж хэрэгжүүлэх ажлын санал зөвлөмж боловсруулан гаргалаа.