Төв номын сан

АРХАНГАЙ АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САНГИЙН

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Эрдэнэ мэргэн бандида, ханчин хамбо Сүрэнхорын Жамъянгаравын нэрэмжит Нийтийн номын сан 1945 онд, Хүүхдийн номын ордон 1987 онд  байгуулагдсан. 648 м2 талбайтай хүүхдийн номын ордны шинэ барилга 2013 онд, 348 м2 талбайтай нийтийн номын сангийн шинэ барилга 2017 онд тус тус ашиглалтанд орсон. Орон тооны нийт 11 ажиллагсадтай үйл ажиллагаагаа явуулж байна. Захирал, нягтлан бодогч, мэдээлэл технологийн ажилтан, ном зүйч – каталогич, номын санч – 4, үйлчилгээний ажилтан 3.

Эрхэм зорилго: Аймгийн нийт иргэдийг мэдээллээр хангах, соёлын үнэт өв болох ном хэвлэлийг хадгалах, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, дэлхийн  жишигт нийцсэн орчин үеийн мэдээллийн төв бий болгох, мэдээллийн чөлөөт урсгалыг хөгжүүлэх, ном хэвлэлийн бүтээгдэхүүн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах.

Нийтийн номын сан:

  • Захирлын өрөө
  • VIP өрөө
  • Үндсэн фонд
  • Тогтмол хэвлэлийн фонд
  • Лавлагаа номзүйн фонд
  • Нийтийн уншлагын танхим 1
  • Нийтийн уншлагын танхим 2
  • Зөөврийн номын санчийн өрөө
  • Цайны өрөө
  • Жижүүрийн өрөө

Хүүхдийн номын ордон:

  • Хүүхдийн уншлагын танхим
  • Хүүхдийн уншлагын танхимын фонд
  • Гадаад номын фонд
  • “Их мэдэх” танхим
  • Монгол бичиг, Англи номын фонд
  • Эко танхим
  • Нягтлан бодогчийн өрөө
  • Архивын өрөө.

Үйлчилгээ: “Их мэдэх” танхим,  “Эко”танхим, нийтийн уншлагын танхим, хүүхдийн уншлагын танхим, үзэсгэлэнгийн танхим  гэх мэт 12 төрөлжсөн танхимаар үйлчилгээ үзүүлдэг.

Ангийн уншлага, нүүдлийн номын сангийн үйлчилгээ, зөөврийн номын сангийн үйлчилгээ, үлгэрийн цаг, номын үзэсгэлэн, лавлагаа, мэдээлэл, цахим үйлчилгээ, мэргэжил арга зүйн ажил, номын цаг ТВ хөтөлбөр, гэрээр болон танхимын уншлага үйлчилгээг үзүүлэхээс гадна жилд 30 – 35 СОНА зохион байгуулдаг.

Цахим хаяг: “Архангай – Нийтийн номын сан” пэйж хуудас

library_ar@yahoo.com и – мэйл хаяг

Цагийн хуваарь: Даваа – Баасан гаригт  9:00 – 13:00, 14:00-18:00 цаг, /13:00 – 14:00 цайны цаг/

Байгуулагын утас: 70333248, 70332353