“ДӨРВӨН ЦАГ” нэртэй уртын дууны концерт тавьж, олны сонорыг мялаасан дуучин Г.Энхбаатар
2023-05-18

Монгол хүн морин дэл дээр уртын сайхан дуугаа аялан, дээлийн хормой дэрвүүлэн давхих нь монгол хүн бүрийн омогшил биз ээ. Уртын дуу сонсож уужирч, уярч өссөн юм болохоор Монгол хүний сэтгэл тэнүүн, хараа уужим явдаг биз ээ.
Архангай аймгийн соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч Үндэсний урлагийн их театрын уртын дууч Г.Энхбаатарыг Архангай аймгийн соёлын элчээр онцоллоо.
Г.Энхбаатар: Уртын дууг нутаг нутгаараа өөр аялга, айзмаар дуулах бөгөөд уртын дууны арга барил, дэг сургууль гэж өөрөө маш том зүйл юм. Газар нутгийн заншлаар баян бараат, боржигин, хар дэл аялгуу, баруун аймгийн төв халх гэх зэргээр хуваасан байдаг билээ. Миний хувьд нутгийнхаа төв халх ая данг шингээн дуулдаг 2017 онд “ Дөрвөн цаг” нэртэй уртын дууны 2 цагийн концерт тавьсан нь Монголд анх удаа уртын дуугаар дагнасан тоглолт болсон хэмээн тэрээр ярьсан юм.
Уртын дуу дуулсан хүн дуундаа уярч, хүч нэмдэг бол сонсогч түмэн уужим амьсгаа авсан мэт агуу их тайвшралыг мэдэрдэг билээ. Тэгвэл уртын дууч Г.Энхбаатар энэ л мэдрэмжийг дэлхийн тайзнаа хүргэсэн юм. 2008 оноос хойш Бүгд Найрамдах Болгар улс, Герман улсын Женейв, Франц, Лаус,
Итали гэх зэрэг дэлхийн 20 гаруй улсын тайзнаа Монгол Улсаа сурталчлан уртын дуугаа цангинуулжээ.
Үндэсний урлагийн их театрт 14 жил уртын дуучнаар ажиллаж, 200 орчим дууны урын сантай болж, хамтарсан 2 цомог гаргасан байна.
Мөн тэрээр 2018 онд улсын мэргэн цол хүртсэн байдаг.
Г.Энхбаатар: Шагайн харваа бол уламжлалт өв соёлын нэг, шагай харвахдаа уухайн аялга гаргаж тоглодог нь сонирхолтой. Шагайн харваа, уртын дуугаар хичээллэсэн хүн тэсвэртэй, аливаад шийдэмгий зөв хүн болж төлөвшдөг.

# Сэдвүүд
мэдээ