“Бичиг соёл-2023” арга хэмжээг Хайрхан суманд амжилттай зохион байгууллаа.
2023-05-18
Үндэсний бичиг үсгийн баяр арга хэмжээгээр “Бичиг соёл-2023” үзэсгэлэнг Хайрхан сумын соёлын төвтэй хамтран амжилттай зохион байгууллаа.
Арга хэмжээний үеэр монгол бичгийн дагнасан үзэсгэлэн болон баримтат өв , ховор ном сударын дээжээс хэсэгчлэн дэлгэж иргэдэд сурталчлан таниуллаа.
Мөн Зөв сайхан бичигтэн, Түргэн уншлага, Монгол бичгийн бүтээл зэрэг уралдаан тэмцээний шагналт байрт орсон сурагчид насанд хүрэгчдийн шагналыг гардуулав.
Бидний үйл ажиллагааг дэмжин оролцсон Архангай аймгийн соёл урлагийн газар, Сумын Засаг дарга Л.Чойжжанцан, АВ телевиз, Архангай аймгийн ИТХ-ын төлөөлөгч Иргэний бүртгэлийн газрын дарга Г.Галсандорж , ЕБС-ийн дизайн технологийн багш Ж.Мөнхбат, Түүх нийгмийн багш О.Чулуунбаатар, Архангай аймгийн 3-р сургуулийн Монгол хэлний багш Б.Дэнсмаа, 22 гавьжийн төлөөлөл болж хүрэлцэн ирсэн Намчин гавжийн үр хүүхдүүд, “Хайрхан хөгжлийн дэд бүтэц”-ийн нярав Д.Мөнхтуяа ,уралдаан тэмцээнд оролцсон албан хаагчид, сурагчдадаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.
# Сэдвүүд
мэдээ