“Соёлын сэргэлт-2023” аян Архангай аймгийн Цэцэрлэг хот, Эрдэнэбулган суманд зохион байгуулагдаж өнөөдөр нээлтээ хийлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Соёлын дэд сайд М.Батбаяр, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн бусад албаны төлөөлөгчид оролцлоо.
“Соёлын сэргэлт” аяны нээлтийн үеэр Соёлын дэд сайд М.Батбаяр: Архангай аймаг бол эртний нүүдэлчдийн бүтээн туурвиж үлдээсэн түүх, соёлын дурсгал, тэр дундаа төрт улсын түүхэнд холбогдох олон мянган дурсгалыг хадгалж байгаа голомт нутаг билээ. Энд миний бие нэгэн сайхан мэдээг та бүхэндээ дуулгаж байгаадаа баяртай байна.
Манай улсын эрдэмтэн судлаачид, мэргэжилтэн, шинжээчид Монгол Улсаас Дэлхийн өвд бүртгүүлэхээр нэр дэвшүүлсэн “Монгол нутаг дахь буган чулуун хөшөө бүхий хүрлийн үеийн цогцолбор өвийг” уг жагсаалтад бүртгэхэд шийдвэрлэх нөлөөтэй байдаг техникийн үнэлгээ хийсэн шинжээчдийн дүгнэлтийг “БҮРТГЭХ БОЛОМЖТОЙ”гэсэн шийдвэр гарсан талаарх мэдээллийг бид урд шөнө хүлээн авсан тухай онцлов.
Үргэлжлүүлэн Архангай аймгийн хөгжимт драмын театрт Судлаач, зохиолч Г.Бадамсамбуу “Монголчуудын үнэт зүйл, үндэсний нэгдмэл зүйл” илтгэл тавилаа.
Өнөөдрийн онцлох үйл явдлын нэг нь “Соёлын бүтээлч үйлдвэрлэл”, “Улсын Филармонийн “Хөгжмийг хүн бүрд” үзэсгэлэнг дэлгэн тавьсан нь үзэгчдийн таашаалд нийцсэн үйл ажиллагаа болж байна.
Соёлын сэргэлт-2023 аяны хүрээнд 2023 оны 05 дугаар сарын 12-22-ны өдрүүдэд Архангай аймгийн 18 сумдаар, соёлын салбарын ажилтнууд, сумдын соёлын төвийн удирдлага, албан хаагчид, ард иргэдэд чиглэсэн чадавхжуулалх сургалтыг зохион байгуулахаас гадна
Баянмонгол чуулгын тоглолт
Монгол Улсын филармони
Морин хуурын чуулга үзэгчдэдээ бүрэн хэмжээний тоглолтоо толилууллах юм.
Архангай аймгийн хувьд 96 мянган хүн ам тус бүс нутагт өнөөдрийн байдлаар Хөгжимт драмын театр, музей, нийтийн номын сан болон Соёлын төвүүдийн Төрийн үйлчилгээ, соёл, урлагийн 144, Төрийн үйлчилгээний 95 нийт 239 албан хаагчид ажиллаж байна. Эдгээр орон нутгийн төлөөллүүд “Соёлын сэргэлт” аянд идэвхи санаачлгатай оролцож байна.