“АРХАНГАЙ-100 ЭРТНИЙ ТӨРТ УЛСУУДЫН ӨЛГИЙ НУТАГ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2023-04-12

Архангай аймгийн ЗДТГ, Соёл Урлагийн газар 2023 оны 04 сарын 10-ны өдөр “АРХАНГАЙ-100 ЭРТНИЙ ТӨРТ УЛСУУДЫН ӨЛГИЙ НУТАГ” эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа. Тус хуралд ШУА-ийн Археологийн хүрээлэн, МУИС-Улаанбаатар сургууль, МУИС-ийн Антропологи, Археологийн тэнхим, Чингис хаан музей болон бусад байгууллагын эрдэмтэн судлаачид, профессорууд сүүл үеийн судалгааны шинэ үр дүн болох Хүннү, Түрэг, Уйгур, Эзэнт гүрэн, нийслэл хотын шилжилт, нүүдэлтэй холбоотой сонирхолтой илтгэлүүдийг танилцуулав. Эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулахад дэмжин хамтран ажилласан Чингис хаан Үндэсний музей / Chinggis Khaan National Museum талархал илэрхийлье.

# Сэдвүүд
мэдээ