ЦЭРГИЙН ДУУГ ХЭН САЙН ДУУЛАХ ВЭ? ЦАХИМ УРАЛДААН БОЛЛОО
2023-03-22

Архангай аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, Соёл, урлагийн газрын дэргэдэх “Соёлын салбарын Залуучуудын Хөгжлийн Зөвлөл” хамтран “Монгол цэргийн өдөр” Зэвсэгт хүчний 102 жилийн ойн өдрийг тохиолдуулан “Цэргийн дууг хэн сайн дуулах вэ?” дууны цахим уралдаан зохион байгуулж шилдгүүдээ тодрууллаа. Уралдааны тэргүүн байрт Архангай аймгийн Цагдаагийн газрын мөрдөгч ахлах дэслэгч Э. Нямсүрэн, дэд байрт Архангай аймгийн Цагдаагийн газрын хошууч С. Бат-Эрдэнэ, гутгаар байрт Эрдэнэмандал сумын Тээл багийн малчин Б. Мөнхцэцэг нар шалгарлаа.

 

# Сэдвүүд
мэдээ