“ГЭР БҮЛ – МОНГОЛ СОЁЛЫН АНХДАГЧ ОРЧИН” сэдэвт сургалт нөлөөллийн арга хэмжээ амжилттай боллоо.
2024-04-25
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050” 1.2.1 “Гэр бүл – монгол соёлын анхдагч орчин” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж, “Монгол хүүхэд”, “Монгол гэр бүл”, “Монгол төрийн гэр бүлийн талаарх бодлого” гэсэн гуравласан холбоог үүсгэж, гэр бүлийн гишүүдийн харилцан хүндлэл, ажил үүрэг, түүний дотор эцэг эхийн үүргийн тэгш хуваарь, эх хүүхдийн халамж, хамгааллын үнэт зүйлсэд суурилсан уламжлалт ёсыг хадгална, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.6.2. 2 “Бүх нийтийн соёлын боловсрол” арга хэмжээний хэрэгжилтийг хангах, Архангай аймгийн Засаг даргын 2024 оны А/128 дугаар захирамж “ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ ХАМГААЛЛЫН ЖИЛ” – ийн хүрээнд “ГЭР БҮЛ – МОНГОЛ СОЁЛЫН АНХДАГЧ ОРЧИН” сэдэвт сургалт, нөлөөллийн ажлыг Соёлын яамнаас баталсан удирдамжийн дагуу Архангай аймгийн төв болон 15 суманд амжилттай зохион байгууллаа.
Сургалт, нөлөөллийн ажлын хүрээнд:
Бүх нийтийн соёлын боловсрол олгох үйл ажиллагаа
Соёл урлагаар дамжуулан хүүхдийг хөгжүүлэн төлөвшүүлэх арга зүй
Соёлын салбарын хүүхэд хамгааллын бодлого
Хүүхдийн хөгжил, хүмүүжил төлөвшилд эцэг эхчүүдийн үүрэг, оролцоо, гэр бүлийн орчин нөлөөлөх нь
Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд орон нутгийн соёлын байгууллагын үүрэг оролцоо зэрэг сэдвээр лекц, хэлэлцүүлэг нөлөөллийн ажлыг зохион байгууллаа.
Сургалт, нөлөөллийн ажилд аймгийн хэмжээнд хүүхэд 2500 орчим, насанд хүрэгчид 1500 орчим, хөгжлийн бэрхшээлтэй 32 иргэн хамрагдлаа.
# Сэдвүүд
мэдээ
Онцлох мэдээ