Улсын хамгаалалтад байх “Луу гүний хүрээний цогчин дуганы” сэргээн засварлалтын ажил зогссонтой холбогдуулан Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны салбарын хяналтын газрын дарга, салбарын улсын ерөнхий байцаагч Д.Ренчиндоржоор ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллалаа. Мөн үеэр аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Ч.Отгонжаргал, Батцэнгэл сумын удирдлагуудтай уулзаж цаашид ямар арга хэмжээ авч ажиллах талаар санал солилцлоо.