“СОЁЛЫН БҮТЭЭЛЧ САР-2024” аяны хүрээнд МУАЖ Д. Ичинхорлоогийн нэрэмжит Хөгжимт драмын театрын шинэ уран бүтээл “МӨНХИЙН ХАЙРЫН ДОМОГ” бүжгэн жүжиг 2024 оны 11 дугаар сарын 05-ны өдөр үзэгчдийн хүртээл боллоо. Уг бүжгэн жүжиг 11 дүгээр сарын 05, 06, 07, 08-ны өдрүүдэд үзэгчдийн хүртээл болно. Тус бүжгэн жүжгийг Тайхар чулууны домгоос сэдэвлэн хөгжмийн зохиолч Ч. Төгсбаяр, цомнолыг М. Мөнгөнсолонго, бүжиг дэглээч П. Энхтуяа, найруулагчаар Н. Нямдорж нар ажилласан бөгөөд Хөгжимт драмын театрын уран бүтээлчид, Тайхар бүжгийн дугуйлангийн сурагчид хамтран ажиллаа.