ТОНЖ МАНЛАЙ-II СУРГАЛТ БОЛЛОО.
2024-11-04

Аймгийн Засаг даргын санаачлага, дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй Соёлын биет бус өвийн эх хэл, аман уламжлал, илэрхийллүүд ай савын төрөл “ЦОЛ ДУУДЛАГА” , “ГИЙНГОО “ /марзай/ Тонж манлай сургалт болж өндөрлөлөө. Сургалтад 19 сумын 12 -15 насны 60 сурагч хамрагдсан юм. Энэхүү сургалтыг зохион байгуулснаар соёлын биет бус өвийг өвлөн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах ач холбогдолтой бөгөөд сургалтад хамрагдсан сургачдаар ирэх жилийн аймаг, сумын үндэсний баяр наадмын морь, бөхийн цолыг дуудуулна.

# Сэдвүүд
мэдээ
Онцлох мэдээ