1989 оны арваннэгдүгээр сарын 20-нд НҮБ-ын Ерөнхий ассамблейн хурлаар Хүүхдийн эрхийн конвенцыг дэлхийн улс орнууд баталсан бөгөөд НҮБ-ын Хүүхдийн сангаас уриалсны дагуу 2017 оноос эхлэн энэ өдрийг Дэлхийн хүүхдийн өдөр болгон тэмдэглэж байна. Уг өдрийн хүрээнд Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, аймгийн Музейтэй хамтран нөлөөлийн ажил зохион байгууллаа.