МУЗЕЙН НЭЭЛТТЭЙ ӨДРҮҮД – АРХАНГАЙ АЙМАГТ
2024-04-25
Монгол Улсад орчин цагийн музей байгуулагдсаны түүхт 100 жилийн ой, Эх орончдын өдрийг тохиолдуулан “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг 2023 оны 03 дугаар сарын 01-07-ны өдрүүдэд Архангай аймгийн Соёл, урлагийн газар, Аймгийн музейтэй хамтран амжилттай зохион байгууллаа.
Тус арга хэмжээний хүрээнд музейн түүхээ сурталчлах, хосгүй үнэт үзмэр болох “Бугатын дурсгал”-ын танилцуулга контент, “Эх орончдын өдөр” Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг сахин хамгаалах, бэхжүүлэх үйлсэд онцгой гавьяа байгуулсан Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат Улсын баатар, Хөдөлмөрийн баатар ах дүү хоёрын үйлсийг алдаршуулах, хойч үедээ танин мэдүүлэх цахим контент, “Соёлын өв ба музей” боловсролын хөтөлбөр зэрэг ажлуудыг зохион байгууллаа.
Музейн нээлттэй өдрүүдэд байнгын үзүүллэгийн танхимаар нийт 1732 хүн үйлчлүүлснээс том хүн 361, хүүхэд 1286, ахмад настан 80, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 5 байна. Мөн боловсролын хөтөлбөрт ЕБС-ийн ахлах ангийн 26 сурагч хамрагдлаа. Цахим контентуудыг “АВ” телевизтэй хамтран бэлтгэж, цахим орчин болон орон нутгийн телевизээр үзэгчдийн хүртээл болголоо.
# Сэдвүүд
мэдээ