САР ШИНИЙН БАЯРТ ЗОРИУЛСАН “ӨВ СОЁЛ” ШАГАЙН НААДГАЙН ТЭМЦЭЭН БОЛЛОО
2024-02-02

Соёл урлагийн газрын дэргэдэх Соёлын салбарын залуучуудын хөгжлийн зөвлөл санаачлан Эрдэнэбулган сумын ЗДТГ, Биеийн тамир спортын газар хамтран үндэсний өв соёлыг сэргээх ирээдүй хойч үедээ таниулан сурталчилах зорилгоор сар шинийн баярт зориулан “ӨВ СОЁЛ” шагайн наадгайн тэмцээнийг төрийн байгууллага болон төрийн өмчит аж ахуй нэгж, ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгийн ажилтан, албан хаагчдын дунд зохион байгууллаа. Тэмцээний шүүгч, тайлбарлагчаар өвлөн уламжлагч Х. Батбаяр ажиллаа.
Тэмцээн
1- Ширдэгний шагай шүүрэх
2- Бөгцөг няслах / шагай няслах/
3- Морь уралдах
4- Алаг мэлхий гэсэн дөрвөн үе шаттайгаар амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тэмцээнд 24 байгууллагын баг тамирчид өрсөлдөж
Тэргүүн байранд Эрдэнэбулган сумын Хүүхдийн 10-р цэцэрлэгийн АЛТАН ЭРДЭНЭ баг
Дэд байранд Эрдэнэбулган сумын Хүүхдийн 15-р цэцэрлэгийн БОЛОР ШАГАЙ баг
Гутгаар байранд Эрдэнэбулган сумын Хүүхдийн 9-р цэцэрлэгийн ЕСӨН ЭРДЭНЭ баг
Дөрөвдүгээр байранд 3-р сургуулийн ТЭМЭЭЧИН баг
Айргийн тавд Эрүүл мэндийн газрын МОНГОЛ НААДГАЙ баг тус тус шалгарлаа. Өв соёл тэмцээнээр бэлтгэсэн нэвтрүүлэг Сар шинийн баярын өдрүүдэд “АВ” телевизээр үзэгчдийн хүртээл болно.

# Сэдвүүд
мэдээ
Онцлох мэдээ