ЗАЯЫН ХҮРЭЭНИЙ УЛАМЖЛАЛТ МӨСӨН ШАГАЙН ХАРВАА ЗОХИОН БАЙГУУЛАВ.
2024-01-19

1 сарын 12-14-нд зохион байгуулах гэж байна. Архангай аймгийн ЗДТГ, “Эртний нүүдэлчдийн өлгий” АЖ-ын холбоо санаачилж зохион байгуулалтыг “АРА комплекс” компани хэрэгжүүлж буй “WinterLand Ice Festival 2024” эвентийн хүрээнд ЗАЯЫН ХҮРЭЭНИЙ УЛАМЖЛАЛТ МӨСӨН ШАГАЙН ХАРВААГ зохион байгуулав.
Зая бандид Лувсаннамжилняндаг(1717-1765)-ийн үед Тамирын голын ус гадны нөлөөгөөр (Манж Цэргийн хуарангаас) бохирдож, хүн амьтны амь олноор сүйдэх өвчин тахал дэлгэрсэн байна. Тус хүрээний мэргэч төлөгч лам нар өвчин гарсан шалтгааныг олж мэдэн, Зая бандид хутагтад өргөн мэдүүлжээ.
Өвчин тахлын аюулаас аврах арга нь Тамирын голын усан дээр сүм байгуулж, олон бурхдын номлосон бузар дэвийг арилгах, тогтоол тарнисыг олонтоо уншиж, лус савдгийг аргадваас өвчин илаарьших нигууртай хэмээн мэдүүлжээ.
Тамирын голын урсгал усан дээр олон сүм байгуулна гэдэг хүний сэтгэл санаанд буухгүй ч үүнийг өвөл болж мөс хөлдөх үед мөсөн дээр сүм байгуулах буюу мөсөн шагайн харвааны дүрмийг Сүм хийд зурах аргаар зохиож шашны ном журамд нийцүүлэн зохиож байжээ.
Мөсний шагайн тэмцээн нь харваачид дөрвөлжин гуулин сум буюу захыг долоовор хуруу болон ядам хуруугаар хавчин, нөгөө захад буй хушга, шагайнуудыг чиглүүлэн хүчтэй гулсуулж, шидэх хэлбэрээр тоглодог зарчимтай. Хушга болон шагайг оносон харваачид оноо өгч хамгийн түрүүнд “Сүм” байгуулсан баг хождог зарчимтай юм.

# Сэдвүүд
мэдээ