“СОЁЛЫН БҮТЭЭЛЧ САР”-ын АЯНЫ ХҮРЭЭНД “ХАНГАЙН ЦОМ-2023” наадам амжилттай боллоо.
2023-12-05
”Хангайн цом – 2023″ наадмын I шатанд өрсөлдсөн 80 гаруй яруу найрагчдаас шалгарсан 26 яруу найрагч шүлгээ уншлаа.
Яруу найрагчдыг шүүн тунгаах шүүгчдийн бүрэлдэхүүнд Утга зохиол судлаач, шүүмжлэгч Г. Батсуурь, Болор цомын эзэн яруу найрагч Ш. Лхамноржмаа, О. Цэнд-Аюуш нар багтлаа.
I байр – Залуу яруу найрагч С.Батзориг
II байр – МЗЭ-ийн гишүүн, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, яруу найрагч С.Начин
III байр – МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч Э.Гантулга
IV байр – МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч Б.Энэбиш (Эрдэнэмандал сум)
V байр – Яруу найрагч Н. Түвшинзаяа (Цэцэрлэг хот) нар шалгарлаа
# Сэдвүүд
мэдээ