МУАЖ Д. Ичинхорлоогийн нэрэмжит Хөгжимт драмын театрын шинэ уран бүтээл “МӨНХИЙН ХАЙРЫН ДОМОГ” бүжгэн жүжиг 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр нээлтээ хийж үзэгчдийн хүртээл боллоо. Тус бүжгэн жүжгийг Тайхар чулууны домгоос сэдэвлэн хөгжмийн зохиолч Ч. Төгсбаяр, цомнолыг М. Мөнгөнсолонго, бүжиг дэглээч П. Энхтуяа, найруулагчаар Н. Нямдорж нар ажилласан бөгөөд Хөгжимт драмын театрын уран бүтээлчид, Тайхар бүжгийн дугуйлангийн сурагчид хамтран ажиллажээ.