Соёлын ажилтны 31 дэх удаагийн баярын өдрийг тохиолдуулан Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газраас Соёлын байгууллагуудын дарга, нягтлан бодогч нарт сургалт хийж, соёлын байгууллагын нийт ажилтан, албан хаагчид Дархан цаазат Булган уулын зүүн талын байгалийн түүхийн музейгээс булгийн эх хүртлэх газрын хогийг цэвэрлэж, Нийтийн номын сангийн цэцэрлэгт хүрээлэнд “Соёлын төгөл” байгуулах зорилгоор 31 ширхэг мод тарьлаа. Мөн МУСГЗ зураач, барималч С.Жүнш агсаны 24 жилийн өмнө өөрийн гараар бүтээсэн зургийг сэргээлээ. Соёл, урлагийн ажилтны өдрийн баярын хурал дээр аймгийн Засаг дарга Б. Цэрэннадмид “Соёл урлагийг дэмжих” хөтөлбөрийг танилцуулж хөтөлбөрийн хүрээнд мэргэжлийн их дээд сургуульд суралцаж буй Соёлын төвийн албан хаагчдад сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүллээ.