“АЯЛАГЧ ХҮҮХДҮҮД” АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТAЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
2024-05-22
Архангай аймаг 2024 оныг “Хүүхдийн хөгжил хамгааллын жил” болгон зарласантай холбогдуулан аймгийн Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Б.Цэрэннадмидын санаачилгаар “Аялагч хүүхдүүд” арга хэмжээг 2024 оны 05 сарын 18-26-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Тус арга хэмжээний хүрээнд “ ТАЙХАР ЧУЛУУ-ЧУЛУУТЫН ХАВЦАЛ- ХОРГЫН ТОГОО- ТЭРХИЙН ЦАГААН НУУР”, “ХӨШӨӨ ЦАЙДАМ МУЗЕЙ- ЭРДЭНЭ ЗУУ ХИЙД- ХАРХОРУМ МУЗЕЙ –УЙГАРЫН ХАР БАЛГАС” гэсэн 2 чиглэлээр байгалийн болон түүх, соёлын танин мэдэхүйн аяллыг зохион байгуулж, Эрдэнэбулган сумын ЕБС-ын 10,11 дүгээр ангийн 976 сурагч хамрагдлаа.
Аяллын хүрээнд сурагчдын дунд танин мэдэхүйн АХА тэмцээн, хөгжөөнт буухиа, олс таталт, волейбол болон open mic зэрэг тэмцээн уралдаан зохион байгууллаа.
Энэхүү танин мэдэхүйн аяллыг зохион байгуулахад хамтран ажилласан Боловсрол шинжлэх ухааны газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Аймгийн Музей, Цагдаагийн газар, Тариат, Өндөр-Улаан, Ихтамир, Хотонт сумдын соёлын төвийн хамт олонд талархал илэрхийлье.

# Сэдвүүд
Онцлох мэдээ
Фото мэдээ