“МОНГОЛ ГЭР” ҮЗЭСГЭЛЭНД АРХАНГАЙ АЙМАГ ОРОЛЦЛОО.
2024-05-20
Соёлын өвийг хамгаалах тухай 2003 оны #ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн “Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл” өвийг түгээн дэлгэрүүлэх, Монголын өв уламжлал, соёлын үнэт зүйлсийг сурталчлан таниулах, үр хойчдоо өвлүүлэх зорилготой “МОНГОЛ ГЭР” үзэсгэлэн 2024.05.04-05.12ны өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдлаа. Уг үзэсгэлэнд АРХАНГАЙ Аймаг “ХАЛХЫН ЗАЯ ГЭГЭЭНИЙ ӨРГӨӨ” гэрээр амжилттай оролцоод ирлээ.
“МОНГОЛ ГЭР” үзэсгэлэнд үзэсгэлэнд оролцсон “ХАЛХЫН ЗАЯ ГЭГЭЭНИЙ ӨРГӨӨ”-нд ЧИНГИС ХААН МУЗЕЙ “Шивүүр зүүний аргаар монгол гэр урлах”, “Хайрцаг дахь үлгэр Монгол гэр үүссэн домог” сэдвээр боловсролын хөтөлбөр зохион байгууллаа.
# Сэдвүүд
мэдээ
Онцлох мэдээ