Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Соёлын өвийн үндэсний төв Архангай аймагт ажиллаа.
2023-10-24
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг соёл урлагийн газар, Соёлын өвийн үндэсний төвийн мэргэжилтэнүүд хамтран “УЛС, АЙМГИЙН ХАМГААЛАЛТАД БАЙХ ТҮҮХ, СОЁЛЫН ҮЛ ХӨДЛӨХ ДУРСГАЛЫН ЖАГСААЛТАД БАЙГАА ЗАРИМ ДУРСГАЛТ БАРИЛГА, ЭРТНИЙ ХОТ СУУРИНЫ ҮЛДЭГДЭЛ, ТУУРЬ ЗЭРЭГ АРХИТЕКТУРЫН ӨВИЙН БҮРТГЭЛ, ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТ, ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ГАЗАР ДЭЭР НЬ ТАНИЛЦАН ХЭМЖИЛТ, СУДАЛГАА ХИЙХ” ажлын хэсгийн баг ажиллаа.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Соёлын өвийн үндэсний төв хамтран Архангай аймгийн Өлзийт сумын Өөлд бэйсийн хүрээ, Батцэнгэл сумын Луу гүний хүрээ, Цацийн дэнж, Ихтамир сумын төв дэх хүн чулуу, Тайхар чулуу, Заяын гэгээний музей, Хотонт сум Хар балгас зэрэг Улс, аймгийн хамгаалалтад байгаа зарим томоохон түүх, соёлын үл хөдлөх дурсгалуудын хадгалалт, хамгаалалтад нөлөөлж буй хүчин зүйлс, өнөөгийн төлөв байдлыг үнэлэх судалгааны ажлыг зохион байгууллаа.
Тус судалгаагаар эртний хот суурины туурь, сүм хийд, хөшөө дурсгалын эвдрэл гэмтлийн явц болон өнөөгийн байдлын 3D баримтжуулалт хийх, өнгө будагт рентген флюресценцийн шинжилгээ хийх, эртний материалын орц, найрлагыг тодорхойлохоор дээж авах, мөн хэмжилтийн зураглал гаргах, бүртгэл мэдээллийг шинэчлэн баяжуулах ажлуудыг хийсэн байна. Уг судалгааны ажилд орон нутгийн соёлын байгууллагууд хамтран ажиллажээ.
Судалгааны нэг төрөл рентген флюресценцийн тухай нэмэлт мэдээлэл хүргэхэд:
Рентген флуоресценцийн шинжилгээ (XRF) нь материалын химийн найрлагыг тодорхойлоход ашигладаг маш өндөр мэдрэмжтэй арга юм. XRF нь үл эвдэх шинж чанартай, материалыг маш бага бэлтгэлтэй, туршилтгүй, хатуу, шингэн, нунтаг дээжинд тохирох чадвартай тул түгээмэл хэрэглэгддэг шинжилгээний хэрэгсэл юм.
Рентген флюресценц нь төхөөрөмжийг ашиглан дээжийг рентген долгионоор шингэлнэ. Сорьц дахь атомуудаас ирсэн санал хүсэлтийг үндэслэн машин нь материалын төрлийг тооцоолох боломжтой. Элемент тус бүрийг цацраг туяагаар цацах үед өвөрмөц шинж чанаруудыг харуулдаг тул бие даасан атомыг илрүүлж, химийн найрлагыг бүрэн задлах боломжийг олгодог. Рентген туяаны флюресценцээр зузаан бүрхүүлийг хэмжихэд нарийвчлалыг баталгаажуулахын тулд диод зэрэг хоёрдогч төхөөрөмжийг ихэвчлэн ашигладаг байна.
# Сэдвүүд
мэдээ