Сумдын соёлын төвийн удирдах ажилтны зөвлөгөөн зохион байгууллаа
2023-02-09

Архангай аймгийн Соёл, урлагийн газар 2023 оны 02 сарын 07-ны өдөр “Сумдын соёлын төвийн удирдах ажилтны зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа. Зөвлөгөөнөөр СУГ-ын дарга П.Уранцэцэг “Соёлын бүтээлч үйлдвэрлэл”, ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Ш.Гомбодорж “Төрийн албаны тухай хууль болон бусад холбогдох хууль, журмын хэрэгжилт”, ЗДТГ-ын НБ-ийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Билэгт “Бодлогын баримт бичгийн тайлагналт”, ОБГазрын мэргэжилтэн Д. Анхзул “Гамшигаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах заавар” сэдвээр мөн СУГ-ын мэргэжилтнүүд хариуцсан асуудлын хүрээнд сургалт орлоо. Зөвлөгөөний үеэр СУГ-ын дарга П. Уранцэцэг сумдын соёлын төвийн дарга нартай 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталлаа.

 

# Сэдвүүд
мэдээ