Сумдын соёлын төвд ажиллав
2023-02-03

2023 оны 01.31-02.01 өдрүүдэд Эрдэнэмандал, Хайрхан сумдын Соёлын төвийн ажилтай танилцаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа. Энэ үеэр тус сумдад үйл ажиллагаа явуулж буй сүм хийдийн үйл ажиллагаатай танилцаж соёлын өвийн талаар хамтарч ажиллах санал солилцож, Эрдэнэмандал суманд болсон Эрдэнэ Зая Бандида Лувсанпэрэнлэйн мэлмий гийсний 380 жилийн ойн нэрэмжит “ЗАЯ ГЭГЭЭНИЙ АВШИГ-2023” мөсний шагайн харвааны анхдугаар тэмцээний нээлтэд Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Н.Сэр-Од оролцож мөсөн шагайн үүсэл хөгжил талаар мэдээлэл хүргэлээ.

# Сэдвүүд
мэдээ